Мадурогийн өмгөөллийн төлбөрийн талаарх маргаан гарчээ

Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг өмгөөллийн зардлаа тус улсын засгийн газрын хөрөнгөнөөс авах боломжтой гэж АНУ-ын шүүгч байр сууриа илэрхийлжээ. Нью-Йорк хотод Пүрэв гаригт (2026.03.26) болсон шүүхийн сонсголын үеэр шүүгч Алвин Хеллерштейн “өмгөөлөх эрх хамгийн чухал” гэж хэлсэн бөгөөд Мадуро, Флорес нарыг улсынхаа хөрөнгөнөөс өмгөөллийн хөлсөө авч болох ч хэргийг хэрэгсэхгүй болгохоос татгалзжээ.

Мадуро, Флорес нар АНУ-д хууль бус зэвсгийн наймаа, мансууруулах бодисын гэмт хэрэгт буруутгагдаж, ноцтой ялтай тулгараад байна.

Тэдний өмгөөлөгчдийн хэлснээр, АНУ-ын Венесуэлд тавьсан хориг арга хэмжээнээс болж засгийн газраас мөнгө авч, хууль эрх зүйн хөлсийг төлөх боломжгүй байна гэж маргаж байна. АНУ-ын Гадаад хөрөнгийн хяналтын газар өмнө нь шүүгдэгч хоёрын өмгөөлөгчдийг түр хугацаанд Венесуэлийн засгийн газрын дансанд нэвтрэхийг зөвшөөрсөн боловч дараа нь зөвшөөрлөө цуцалсан.

Харин прокурорын тал Мадурог Венесуэлийн хөрөнгийг ес бус зарцуулж байсан тул дахин засгийн газрын хөрөнгөд гар дүрэх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Мадуро, Флорес нар төрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ хангаж болзошгүй гэж мэдэгдэж байгаа ч шүүгдэгчдийн тал үүнийг няцаасан байна. Шүүгч Хеллерштейн энэ нь олон улсын хэмжээнд ер бусын бөгөөд нарийн төвөгтэй хэрэг болсон гэж тодорхойлж байна.

Мөн шүүгдэгч болон прокурорын талын хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхэд хэтэрхий хэцүү байж болзошгүй гэж үзэж байна.

Мадуро, Флорес нарыг нэгдүгээр сард Каракас хотод баривчилж, АНУ-д авчирсан. Тэднийг одоогоор Бруклиний холбооны цагдан хорих төвд саатуулж байна. Шүүх хурлын огноог хараахан тогтоогоогүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар тэдэнд нэмэлт ял тулгаж магадгүй гэж мэдэгдсэн боловч Мадурог шударгаар шүүхээр шүүнэ гэж амласан. Үүний зэрэгцээ Каракасын иргэд энэ хэргийг анхааралтай ажиглаж байна. Зарим хүмүүс Мадурог шийтгэх ёстой гэж үзэж байгаа бол зарим нь түүнийг гэм буруугүй бөгөөд суллагдана гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн