Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурогийн эхнэр Силия Флорес Америкийн шоронд хоригдож байхдаа өнгөрсөн зун зүрхний шигдээсээр өвджээ. Өмгөөлөгчдийн ярьснаар эрүүл мэндэд нь ноцтой асуудал үүссэн бөгөөд шоронгийн нөхцөлд үр дүнтэй эмчлэх боломжгүй аж. Тиймээс түүнийг Нью-Йорк дахь байранд 24 цагийн харуул хамгаалалт дор байлгахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна.

Америкийн цэргийн ажиллагааны үеэр 69 настай Флоресийг хана, шүүгээ рүү хүчтэй түлхсэний улмаас арилшгүй сорвитой болжээ. Бруклин дахь урьдчилан хорих төвд байх хугацаандаа 11 кг турсан бөгөөд зүрхний мэс засалд орж магадгүй гэдгийг сануулсан байна.

Толгой нь байнга эргэж, бие суларч, амьсгал давчдаж байгаа бөгөөд долдугаар сард зүрхний шигдээс болсон байж магадгүй юм.

Өчигдөр Флорес шүүхэд дуудагдсан. Өмгөөлөгчид нь түүнийг шоронгоос суллаж, гэрийн хорионд оруулах асуудлыг хөндсөн ч прокурорууд барьцаагаар суллахаас татгалзжээ.

«Венесуэлийн шоронд хоригдож байсан АНУ-ын иргэдийг эрүүдэн шүүсэн» гэх хэрэгт холбогдуулан Н.Мадуро болон түүний эхнэрт дахин ял тулгаж магадгүй байна.

Хэлэлцэх 0