Mzinho: Дасгалжуулагч “maaRaa”-гүй жаахан хэцүү байна

“The MongolZ” өнөөдөр/2026.03.27/ 22:00 цагаас “Aurora” багийн эсрэг плей-оффын тун чухал тоглолтыг хийнэ. Тэд хэсгийн шатанд “Spirit”-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, “BLAST Open Rotterdam” тэмцээний плей-оффын эрхийг авсан билээ. Тус тоглолтод “mzinho” тун гайхалтай тоглож, багаа хожилд хөтөлсөн юм.

Тэгвэл дээрх тоглолтын талаар “mzinho” ярихдаа “Энэ бол хож эсвэл гэртээ харь гэсэн тоглолт байсан. Би өөрийгөө дайчилсан. Өөрийгөө дайчилж, бид плей-оффд шалгарсанд баярлаж байгаа” гэв.

Сүүлийн хоёр тэмцээнд Монголын баг дасгалжуулагч “maaRaa”-гүй оролцож байгаа. Тодруулбал, “ESL Pro League” болон “BLAST Open Rotterdam” гэсэн хоёр тэмцээнд дасгалжуулагч хувийн шалтгааны улмаас оролцсонгүй. Энэ талаар тэрбээр “Түүнгүй жаахан хэцүү байна. Гэхдээ тоглолт бүрийн өмнө тэр бидэн руу яриагаа бичээд явуулдаг. Дасгалжуулагч ‘Бид алдаа гаргаад байна. Үүн дээрээ анхаар’ гэж хэлэх завсарлагагүй л байна. Хэн ч бидэнд тайвшрах болоогүй гэдгийг хэлэхгүй байгаа. Тиймээс бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэв.

Mzinho: Дасгалжуулагч "maaRaa"-гүй жаахан хэцүү байна

Ирэх тоглолтын талаар “mzinho”: Бид хожихын төлөө, энд аль болох хол явахын тулд хамгийн сайнаараа хичээнэ.

“The MongolZ”-ийн шинэ цэрэг “cobrazera” багтаа нэгдээд хэдийнэ гурван сар болжээ. “IEM Krakow” тэмцээнд тааруу тоглосон ч өдгөө багтаа уусч, тоглолтоо гаргаж байна. Түүний талаар “mzinho” ярихдаа “Тэр өдрөөс өдөрт сайжирч байгаа. Миний бодлоор тэр албан ёсны тоглолтуудад илүү төвлөрөх хэрэгтэй байх. Тэр бэлтгэл дээр, туршилтын тоглолтууд үргэлж сайн тоглодог. Магадгүй яг тэмцээн дээр сандралтай байдаг байх. Сэтгэл зүйн л асуудал байх. Бид түүнд аль болох өөрийнхөө тоглох зай өгөхийг хичээж байгаа” гэлээ.

Mzinho: Дасгалжуулагч "maaRaa"-гүй жаахан хэцүү байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн