10 тэрбум төгрөгийн үнэтэй  Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалжээ

Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.07.06-2026.07.19)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 4.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 10.3 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Мандал даатгал ХК Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банк ХК, Хас Банк ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 2 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

  • Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 1.8 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 249.76 төгрөгөөр, нийт 461.4 сая төгрөгөөр;
  • Мандал Даатгал ХК-ийн (MNDL) 5 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 80 төгрөгөөр, нийт 400.0 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

10 тэрбум төгрөгийн үнэтэй  Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалжээ

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. MSE A индекс 0.39%-иар, MSE B индекс 1.42%-иар тус тус өссөн бол TOP-20 индекс 0.37%-иар, FTI индекс 0.87%-иар буурсан байна. MSE B индексийн өсөлт хамгийн өндөр байсан ба тус индексэд багтдаг хувьцаануудын эрэлт харьцангуй нэмэгдсэн харагдаж байна. Харин TOP-20 индексийн бага хэмжээний бууралт нь зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаануудын ханшид сулрал ажиглагдсаныг харууллаа. Үүний зэрэгцээ FTI индекс 0.87%-иар буурсан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэ буурсныг илэрхийлж байна.

Нийт дүнгээр, зах зээлийн хөдөлгөөнөөс харахад жижиг болон дунд ангиллын хувьцаануудад худалдан авах идэвх харьцангуй давамгайлсан бол зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаа болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдэд сул гүйцэтгэл ажиглагдлаа.

10 тэрбум төгрөгийн үнэтэй  Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалжээ

“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН”-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ДАХИН ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 438 дугаар тушаал, мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/311 дугаар тушаалын дагуу, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

6 дугаар сард мэдээлсэнчлэн, компанийн хувьцаа Канадын Торонтогийн хөрөнгийн биржид тогтмол нэмж бүртгэгдэж байгаа бөгөөд энэ удаад дахин 16,667 ширхэг энгийн хувьцааг тус биржид нэмж бүртгэсэн байна. Энэхүү өөрчлөлтийг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд тусган, компанийн нийт бүртгэлтэй хувьцааны тоог 65,451,375 ширхэг болгон шинэчилжээ.

  • Нэмж бүртгэгдсэн хувьцаа: 16,667 ширхэг энгийн хувьцаа
  • Өмнөх бүртгэлтэй хувьцааны тоо: 65,434,708 ширхэг
  • Шинэ нийт хувьцааны тоо: 65,451,375 ширхэг
  • Өөрчлөлтийн үндэслэл: Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн хувьцаатай холбоотой

Ийм төрлийн бүртгэлийн шинэчлэл нь хоёр биржийн бүртгэлийн мэдээллийн уялдааг хангах ач холбогдолтой бөгөөд компанийн нийт гаргасан хувьцааны албан ёсны бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж байна.

КАКАОБАНК, М-СИ-ЭС ГРУПП ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол–Солонгосын Бизнес Форумын үеэр М-Си-Эс Групп болон БНСУ-ын дижитал банк КакаоБанк хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийг тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк нь М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийх, зээлийн эрсдэлийг үнэлэх скорингийн загварыг хамтран хөгжүүлэх, дижитал санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнгийн мэдээлснээр, тус банк өөрийн зээлийн скорингийн загварт тулгуурлан нийт 16 их наяд воны зээл олгосон туршлагатай ба тэрээр Монгол Улсын залуу хүн ам болон хөгжиж буй дижитал дэд бүтэц нь хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.

Холбогдох зөвшөөрөл, зохицуулалтын шаардлагуудыг хангасны дараа КакаоБанк М банканд энэ онд багтаан хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ БОЛОН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Засгийн газрын 2 болон 3 жилийн хугацаатай, купонтой дотоод үнэт цаасыг нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжааллаа.

Арилжаанд 2 жилийн хугацаатай купонтой бондод нийт 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод мөн 6.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 захиалга ирсэн байна. Ийнхүү нийт 13.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгджээ.

10 тэрбум төгрөгийн үнэтэй  Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалжээ

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100,000 ширхэг үнэт цаас арилжаалагдсан бөгөөд 2 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 10.101%, 3 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 10.741% тус тус тогтсон ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 7-р сарын 9-нөөс эхэлсэн байна.

ЗГДҮЦ-ны арилжааны хуваарийн дагуу 2026 оны 3-р улиралд купонтой болон хямдруулалттай ₮70 тэрбумийн үнэт цаас арилжаалагдана. Хөрөнгө оруулагчид эдгээр үнэт цаасанд MICC-ээр дамжуулан хөрөнгө оруулах боломжтой.


2026 оны 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 19-ний хоорондох Засгийн газрын үнэт цаасны арилжааны хуваарь:

10 тэрбум төгрөгийн үнэтэй  Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалжээ

10 тэрбум төгрөгийн үнэтэй  Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн