Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 20 //. Завхан аймгийн Идэр сумын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Тус арга хэмжээ нь ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойн эрүүл мэндийг сайжруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэж байгаа юм. Микробиологийн арга нь байгаль орчинд ээлтэй, ашигтай шавж болон бусад амьд организмд сөрөг нөлөө багатай ба ойн тогтвортой менежментийг дэмжих үр нөлөөтэй талаар БОУАӨЯ-наас мэдээлэв.

