Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны түрүү харваачид тодорлоо.
420 харваач балчир, бага, дунд, ахлах насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд ахлах насны ангилалд шинээр Идэр мэргэн цолтон төржээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн “Хантайшир” зурхайн харвааны харваач Э.Халиунаа 31 оноотой төрийн наадамдаа анх удаа түрүүлж, Идэр мэргэн цолны болзол хангасан байна. Харин хөвгүүдээс “Есүхэй мэргэн” клубын харваач Д.Тэмүүлэн 29 оноотой түрүүлж, идэр мэргэн цолны болзол хангажээ.
Өсвөрийн харваачдын дүнг танилцуулъя.
Балчир нас /0-8/
Эрэгтэй
1. Булган аймгийн Хангал сумын уугуул Орхон аймгийн “Хангарди” спорт хороо, 4-р сургуулийн 3в ангийн сурагч Э.Дашням-19 оноо
2. Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул, нийслэлийн 123-р сургуулийн 2б ангийн сурагч “Монгол харвааны андууд” клубын харваач Ж.Мөнхтамир-18 оноо
3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Мэргэн гүний харваачдын холбоо”-ны харваач, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 2а ангийн сурагч Б.Мөнх-Амьдрал-17 оноо
4. Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат, “Мөнх идэр мэргэн” холбоо, Баянмөнх сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч Чадраабалын Тэгшнаран-16 оноо
5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Мэргэн гүний харваачдын холбоо”, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч М.Төвшинбаяр-15 оноо
Эмэгтэй
1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, 2-р сургуулийн 3а ангийн сурагч, “Монгол харвааны Зэлмэ” клубын харваач Г.Жаргалмаа-20 оноо
2. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат “Баянхонгор Соого Сейко” сургуулийн 3а ангийн сурагч, “Цэц мэргэн” клубын харваач М.Гэгээнлхам-20 оноо
3. “Говийн мэргэчүүл” багийн харваач Э.Хосмарал-19 оноо
4. Баянхонгор аймгийн “Цэц мэргэн” клубын харваач Ц.Мишээл-19 оноо
5. “Монгол харвааны андууд” клубын харваач Б.Мишээл-Үжин-19 оноо
Бага нас /9-11 нас/
Эрэгтэй
1. Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул, нийслэлийн 123-р сургуулийн 2б ангийн сурагч “Монгол харвааны андууд” клубын харваач Ж.Ихтамир-24 оноо
2. Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн 123-р сургуулийн б ангийн сурагч “Монгол харвааны андууд” клубын харваач Ц.Далайхүү-23 оноо
3. Баян-Өлгий аймгийн “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Б.Хангай-23
4. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, нийслэлийн 123-р сургуулийн 6б ангийн сурагч “Монгол харвааны андууд” клубын харваач Д.Ариунчингүүн-22 оноо
5. Өмнөговь аймгийн “Говь-шанхын мэргэд” харваачдын холбооны харваач Э.Цогзолбоо-21 оноо
Эмэгтэй
1. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул нийслэлийн 123-р сургууль “Монгол харвааны андууд” клубын харваач Б.Бундхорол 27-оноо
2. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уугуул, Орхон аймгийн “Хангарди” спорт хорооны тамирчин, 4-р сургуулийн 6д ангийн сурагч Б.Тэргэл-27 оноо
3. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Сүхбаатар аймгийн БТСХ-ны харваач, 2-р сургуулийн 5б ангийн сурагч Б.Анхилуун-27 оноо
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул “Их мандал зурхай цахиур” багийн харваач М.Үжин-27 оноо
5. Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул “Мөнх Идэр мэргэн” үндэсний сурын холбоо, Баянмөнх сумын ЕБС-ийн 5а ангийн Э.Гүнзаяа- 26 оноо
Дунд нас /12-14 нас/
Эрэгтэй
1. Завхан аймгийн Алдархаан сум “Жавхлан мэргэдийн өлгий” багийн харваач Э.Жамъянгарав-24 оноо
2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, нийслэлийн 123-р сургуулийн 10в ангийн сурагч “Монгол харвааны андууд” клубын харваач А.Түвшинбаяр-24 оноо
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул “Хантайшир” зурхайн харваач Э.Буян-Эрдэнэ-24 оноо
4. Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, ЕБС-ийн 6а ангийн сурагч Баянхонгор аймгийн БТСГ, “Цэц мэргэн” клубын харваач П.Гансэлэм-24 оноо
5. Завхан аймгийн харваачдын холбооны “Домогт мэргэн” клубын харваач Г.Билгүүндалай-23 оноо
Эмэгтэй
1. Булган аймгийн Баяннуур сумын уугуул “Засагтхан” клубын харваач Б.Ану-28 оноо
2. Увс аймгийн Хяргас сумын уугуул, 4-р сургуулийн 8г ангийн сурагч Орхон аймгийн “Хангарди” спорт хорооны харваач Б.Мишээл-26 оноо
3. “Хантайшир” зурхайн харваач М.Чимбай-26 оноо
4. Хэнтий аймаг Баянмөнх сумын уугуул “Мөнх идэр мэргэн” харваачдын холбооны харваач Ө.Нандин-Уянга-26 оноо
5. “Монгол харвааны андууд” клубын харваач Б.Хулангоо-25 оноо
Ахлах нас /15-17 нас/
Эрэгтэй
1. Завхан аймгийн Сонгино сумын уугуул “Хилчин” спорт хороо, “Есүхэй мэргэн” клубын харваач Д.Тэмүүлэн-29 оноо
2. “Монгол харвааны андууд” клубын харваач Ч.Цэндсүрэн-28 оноо
3. Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул “Петровис” багийн харваач Х.Адъяахүү-27 оноо
4. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул “Баянхонгор эрдэм” сургуулийн 9г ангийн сурагч, “Цэц мэргэн” клубын харваач Х.Хүрэлцоож-27 оноо
5. Баян-Өлгий аймгийн уугуул “Нуман тамгатан” багийн харваач М.Батцэнгэл-26 оноо
Эмэгтэй
1. “Хантайшир” зурхайн харваач Э.Халиунаа-31 оноо
2. Төв аймгийн Архуст сумын уугуул “Монгол харвааны андууд” клубын харваач Б.Энхрийцэцэг 28 оноо
3. Дорнод аймгийн харваачдын холбооны харваач Б.Мичидмарал-28 оноо
4. Увс аймгийн уугуул “Увснуур” клубын харваач Б.Нандин-Эрдэнэ-27 оноо
5. “Жавхлант мэргэдийн өлгий” багийн харваач Э.Номин 27 оноо










