“Улаанбаатарын үдэш-2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд болно

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш-2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 11-ний өдөр 21:00-00:00 цагийн хооронд болно.

“Улаанбаатарын үдэш-2026” тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэх бол Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунууд үзэгчдэд хүрнэ.

Тоглолтод Хурд, Camerton, 3 охин, The Royal Heartaches, Uvertura, этник хөгжмийн “Agmat” хамтлаг, “Хан Тэнгэр” хамтлаг, бүжгийн “Dance Chance” хамтлагууд болон МУГЖ С.Наран, Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл, О.Гантулга, Д.Намсрайноров, Ж.Хишигбат, ятгач Г.Солонго, залуу уран бүтээлч MVCHI, NOMUKI, Э.Анударь нарын уран бүтээлчид оролцож, нийслэлийнхэн “Улаанбаатарын үдэш-2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд болноболон наадамчин олонд ая дуугаа өргөн барих юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн