Өнөөдөр болох үйл явдал
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна.
09:00 цагт: “Цэнгэг усны тогтвортой ирээдүй: Цэнгэг ус хамгааллын үйл ажиллагаа, түншлэл, ирээдүйн зорилт” сэдэвт хэлэлцүүлэг COP17-гийн Ногоон бүс дэх C4 буюу Nature Pavilion-д болно.
09:45 цагт: Уугуул иргэдийн бүлэг, Жендэрийн бүлэг, Залуучуудын бүлэг болон Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан хурал Хэвлэлийн бага хурлын танхимд болно.
12:45 цагт: Гангийн асуудлын талаарх хэвлэлийн мэдээлэл Хэвлэлийн бага хурлын танхимд болно.
14:15 цагт: “Landscapes of Life” Амьдралын ландшафтуудын хэвлэлийн бага хурал: түншлэлээр дамжуулан бэлчээр, саваннагийн бүс нутгийн хэрэгжилтийг ахиулах нь сэдвээр Хэвлэлийн бага хурлын танхимд болно.
15:00 цагт: Isha Foundation-ы хэвлэлийн нээлт: Хөрсний мэдээлэл, хөдөө аж ахуйн санхүүжилт, фермерүүд болон хоол тэжээлийн 4 стратегийн үйл ажиллагааны чиглэлээр үр нөлөөг өргөжүүлэх нь сэдвээр Хэвлэлийн бага хурлын танхимд болно.
16:00 цагт: Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн бизнесийн зөвлөлийн хэвлэлийн хурал Хэвлэлийн бага хурлын танхимд болно.
-2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-3” үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.