Өнөөдөр болох үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөнө.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 9 дүгээр сарын 9-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал үргэлжилнэ.


08:30 цагт: “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.

09:00 цагт: Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.

10:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болно.

11:40 цагт: СУИС-ийн харьяа СУСХ-ийн Соёл судлалын секторын эрхлэгч Э.Дүүриймаагийн “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” номын нээлт МУҮНС-д болно.

16:00 цагт: ОХУ-ын гавьяат зураач Федор Семенович Торховын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.  

Гандантэгчэнлин хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн ерөөл хурна.

Орон нутагт:

Завхан: “Сурах бичгээ солилцох уу, дүү нараа” нэртэй өдөрлөг болно.

Орхон: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 12.00-12.30 цагт бүх автомашин ойрын гэрлээ асаан хөдөлгөөнд оролцоно.

Сүхбаатар: “Найрсаг Баруун-Урт, суралцагч хот” хөтөлбөрийн нээлт болно.

Завхан: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна.


Үзэсгэлэн:

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст II” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “HUE арт” галерейд гарна.

-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд Хааны ордон музейд гарч байна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.


Хилийн чанадад:

-Узбекистаны Самарканд хотод пара шатарчдын дэлхийн III олимпиад эхэлнэ.

-Малайзын Пахан мужид болж буй ширээний теннисний Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцож байна.

-Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум БНХАУ-д болж байна.

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн