Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 31 //. Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” талархал хүндэтгэлийн ёслол 10-р сарын 29-нд боллоо.

Энэ үеэр монгол хүн бүрийн дуулах, сонсох дуртай “Улаанбаатарын үдэш” дуунд хүндэтгэл илэрхийлж, тус дууны аяыг бичсэн МУУГЗ Г.Пүрэвдоржид хоёр өрөө байр бэлэглэсэн юм.

Нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөн эгшиглэж ирсэн уг дууны шүлгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав 1986 онд бичжээ. Тэрбээр мөн “Настан буурал эмээ”, “Мартаагүй л явна”, “Тавилан”, “Санахын жаргал” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууны шүлгийг зохиосон юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг монголчууд “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой” зэрэг хүүхдийн дуунаас гадна “Нандин эрдэнэ”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг олон уран бүтээлээр нь хайрлан хүндэтгэдэг билээ.

Улаанбаатарын тухай дуунуудаас ихэд түгэж, хилийн чанадад алдаршсан “Улаанбаатарын үдэш” дуу бүтсэн тухайд МУСГЗ П.Сандуйжавын охин С.Булганаас тодруулсан юм. Тэрбээр, “40 жилийн өмнө буюу 1986 онд зохиогдсон тус дууг  анхлан дуулсан хүн бол нэрт найруулагч, хөгжмийн зохиолч Б.Бадрууган ах юм. Тэрбээр БНАГУ-ын Шверин хотод 1986 оны 10 дугаар сард болсон Монгол, Германы залуучуудын найрамдлын уулзалт дээр “Улаанбаатарын үдэш”-ээ дуулсан юм билээ. Харин 1987 оны 1 дүгээр сард “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг гоцлон дуулж, Монголын радиогийн концертын студид бичүүлснээр радиогийн алтан санд орсон түүхтэй. 

Тухайн үед аав маань “Подмосковные вечера” дуу шиг хүн болгон дуулдаг Улаанбаатарын тухай сайхан дуутай болох сон гэж ярьж байсныг тодхон санаж байна. Түүнээс хойш нэг их удалгүй “Улаанбаатарын үдэш” шүлэг нь бэлэн болж, Пүүжээ ахад ая хийлгэхээр өгч байсан юм.

Дуу бол яах аргагүй хамтын бүтээл байдаг. Сайн шүлэг сайхан аялгуу зохирч байж хүний сэтгэлийг хөглөн уянгалж байдгийн тодоос тод жишээ бол “Улаанбаатарын үдэш” дуу юм даа” хэмээн ярив.

Харин хөгжмийн зохиолч, МУУГЗ Г.Пүрэвдорж 2014 онд Улаанбаатарын Хүндэт иргэн болохдоо, “Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг. Би бол хотын унаган хүүхэд. Олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу болсонд их таатай байна” хэмээн дурсан ярьсан нь бий.

Улаанбаатарын үдэш

Үг: П.Сандуйжав /МУСГЗ/

Ая: Г.Пүрэвдорж /МУУГЗ/

Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учрахын болзоонд залуус яаруухан

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учрахын болзоонд залуус яаруухан

Ханш нээсэн дөлгөөн хаврын

Хайраа илчилсэн дулаан орой

Халуун мөрөө түшилцэн налаад

Ханашгүй цэнгэл амсан суухад

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учирсан хоёрын яриа аядуухан

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учирсан хоёрын яриа аядуухан

Охьюу тэнгэрийн одод үржээд

Орон байрын гэрэл цацраад

Ижил хосын өргөө гэрээс

Итгэл баярын аялгуу дуурсаад

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Угтах ирээдүй даанч яруухан

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Угтах ирээдүй даанч яруухан

Хэлэлцэх 23

23 сэтгэгдэл ““Улаанбаатарын үдэш” дуу “Швериний үдэш” тоглолтод эгшиглэж байжээ”-д
  1. 1986 онд Шверинд анх дуулсан гэж уншаад сонирхолтой санагдлаа. Тэр үеийн залуучуудын уулзалт ямар байсан бол?

  2. Г.Пүрэвдоржид байр бэлэглэсэн нь сайхан санаа. Хөгжмийн зохиолчдын үнэлгээ нэмэгдэж байгаа шинж.

  3. П.Сандуйжавын шүлэг олон дуунд орсон. Энэ дуу яагаад хамгийн алдартай болсон юм бол?

  4. Сарангэрэл хэлэхдээ:

    Нийслэлийн 387 жилийн ойгоор ийм хүндэтгэл үзүүлсэн нь зөв. Гэхдээ бусад дууны зохиогчдыг ч мартахгүй байгаасай.

  5. Хилийн чанадад алдаршсан дуу гэж бичсэн. Германд одоо ч тоглогддог уу?

  6. Б.Бадрууган анх дуулсан нь сонирхолтой. Найруулагч хүн дуулж байсан нь ховор.

  7. Энэ мэдээ уншаад хүүхэд байхад энэ дууг сонсож байсан дурсамж сэргэв. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг вэ?

  8. The song being performed in Schwerin back in 1986 shows the cultural exchange of that era. Nice historical note.

  9. Хоёр өрөө байр бэлэглэсэн нь бодит дэмжлэг. Цаашид бусад уран бүтээлчдэд ч ийм байдлаар анхаарах хэрэгтэй.

  10. Швериний үдэш тоглолтод эгшиглэсэн гэж гарч байна. Ямар тоглолт байсан юм бэ? Дэлгэрэнгүй мэдээлэл байвал сайн.

  11. Монгол, Германы залуучуудын найрамдлын уулзалт дээр дуулсан нь тэр үеийн дипломат харилцааг илэрхийлж байгаа.

  12. 1987 онд ч дуулсан гэж үргэлжлэлд байгаа бололтой. Бүрэн түүхийг унших хэрэгтэй.

  13. Нийслэлийн бахархал ёслол дээр ийм хүндэтгэл үзүүлсэн нь залуучуудад үлгэр дуурайлал болно.

  14. Дууны аяыг бичсэн хүнд байр өгсөн нь сайн. Гэхдээ шүлэг бичсэн П.Сандуйжавын гэр бүлд ч анхаарах ёстой байсан уу?

  15. Олон сайхан дууны шүлэг бичсэн гэж байна. “Настан буурал эмээ” гэдгийг би мэднэ. Бусад нь ямар вэ?

  16. 40 жилийн дараа ч эгшиглэж байгаа нь дууны үнэ цэнийг харуулж байна.

  17. Шверин хотод болсон уулзалт одоо ч дурсагддаг уу? Герман талаас мэдээлэл байгаа юу?

  18. Хүүхдийн дуунаас эхлээд олон бүтээлтэй. Г.Пүрэвдорж үнэхээр бүтээлч хүн байсан юм байна.

  19. Энэ мэдээ уншаад архиваас хуучин бичлэг хайж үзлээ. Ямар сайхан ая вэ?

  20. Алтанцэцэг хэлэхдээ:

    387 жилийн ойгоор ийм түүхэн дууг эгшиглүүлсэн нь сайн. Гэхдээ орчин үеийн дуунуудыг ч оруулах хэрэгтэй.

  21. С.Булганаас тодруулсан гэж байна. Охин нь түүхийг сайн хадгалсан байна.

  22. Анх 1986 оны 10-р сард дуулсан. Яг энэ сард мэдээ гарч байгаа нь цаг хугацааны хувьд давхцаж байна.

  23. Ийм хүндэтгэл үзүүлснээр уран бүтээлчдийн урам зориг нэмэгдэнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл үлдээх