Криптовалютын зах зээлд үнэлгээгээрээ тэргүүлдэг Биткоин, Этереумийн ханш 5 гаруй хувиар огцом унасан ч уналтын эрч нь саарчээ. Энэ нь Бинанс криптовалютын биржийн мэдээллээс харагдаж байгааг ОХУ-ын ТАСС агентлаг 2026 оны аравдугаар сарын 30-нд Москвагаас мэдээлэв.
Тус биржийн мэдээллээр Биткоины ханш 5.49 хувиар буурч 76,760 ам.долларт, Этереумийнх 6.46 хувиар унаж 2,205 ам.долларт хүрсэн. Гэвч дараа нь уналт саарч, Биткоин 3 хувийн бууралттайгаар 77,477 ам.доллар, Этереум 3.9 хувийн бууралттайгаар 2,216 ам.доллар болжээ.
Бинанс криптовалютын биржийн гүйцэтгэх захирлаар өмнө нь ажиллаж байсан Чанпэн Жао тус платформ хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй гэж мэдэгджээ. Энэ сэдвээр бид Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлагдсан тухай болон хулгайлагдсан хөрөнгийн тал орчмыг царцаасан тухай өмнө нь мэдээлсэн.
