ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлт танилцуулна

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 18 //. Өнөөдөр болох үйл явдал


Олон улсын музейн өдөр тохиож байна.


09:00 цагт: “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.

“COP17” бага хурлын хүрээнд Хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулна.

УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.

11:00 цагт: Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан, Удирдах зөвлөлийн гишүүд, Дэлхийн буриадуудын холбооны гүйцэтгэх хорооны дарга Романова, залуучуудын “Амин тоонто” холбооны удирдлагууд “Алтаргана-2026” их наадмын бэлтгэл болон Монголоос 1280 хүн оролцох талаар “Монгол ньюс” төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 4 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11:40 цагт: “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд болно.

14:00 цагт: Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг нэмэх гэж байгаатай холбогдуулан санал бодол, байр суурь солилцох чөлөөт уулзалт Хэвлэлийн хүрээлэнд болно.

 -Олон улсын музейн өдөрт зориулан “Энэрэхүйн хүч” үзэсгэлэнг Богд Хааны ордон музейд нээнэ.

Хилийн чанадад: 

  • Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
  • Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн