Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас бороо орно

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 18 //. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр өнөөдөр цас бороо орно.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17+22 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14+16 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн