Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 //. Монголын төмөрлөгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн хөгжлийн асуудлаар дугуй ширээний уулзалт “Bluemon” төвд боллоо.
Монгол Улс байгалийн баялаг, тэр дундаас зэсийн баяжмалаараа дэлхийд эхний аравт багтдаг. Энэ баялагаа хэрхэн боловсруулдаг болж, улс орныхоо хөгжилд ашиглах асуудлаар уг салбарын мэргэжилтнүүд дугуй ширээний уулзалтад оролцсон юм.
“Цаг хугацааны хэлхээ” ТББ-аас зохион байгуулсан уг уулзалтад Монгол-Оросын бизнес ассоциацын тэргүүн, доктор, профессор А.Даваасүрэн, Эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны нарийн бччгийн дарга, Монгол Улсын маркшейдрын зөвлөх инженер М.Ганхуяг, “Татвар иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяа болон уг салбарын төлөөлөл оролцлоо.
Дугуй ширээний уулзалтад оролцогчид Монголын төмөрлөгийн салбарын өмнө тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, гарцын талаар санал бодлоо солилцсон юм.