Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 //. Шорт трекийн Азийн цомын төлөөх 2026 оны аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дехрадун хотноо наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд болж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаас өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 11 тамирчин оролцоно.
Энэ удаагийн тэмцээнд Австрали, Вьетнам, БНХАУ, БНЭУ, Хонконг, Тайвань, Тайланд, Филиппин, Малайз, Монгол, Индонез, Өмнөд Солонгос, Узбекистан, Сингапур зэрэг 14 орны 272 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүнд:
- Х.Алтан-Од – өсвөр үеийн F ангилал, эрэгтэй, Чингэлтэй БТСГ
- Б.Эрдэнэбулган – өсвөр үеийн E ангилал, эрэгтэй, Чингэлтэй БТСГ
- А.Урангоо – өсвөр үеийн D ангилал, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум
- С.Сод-Итгэл – өсвөр үеийн C ангилал, эрэгтэй, Чингэлтэй БТСГ
- Б.Энхгэрэл (СМ) – өсвөр үеийн C ангилал, эмэгтэй, Чингэлтэй БТСГ
- Б.Энгүүн (ОУХМ) – залуучуудын B ангилал, эмэгтэй, Чингэлтэй БТСГ
- Н.Баасанжаргал(ОУХМ) – залуучуудын B ангилал, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум
- Д.Хатангуа (ОУХМ) – залуучуудын B ангилал, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум
- Ш.Мөнхтөр – залуучуудын B ангилал, эрэгтэй, Чингэлтэй БТСГ
- Б.Төгөлдөр – насанд хүрэгчдийн ангилал, эрэгтэй, Шигшээ баг
- Э.Мөнх-Эрдэнэ (ОУХМ) – насанд хүрэгчдийн ангилал, эрэгтэй, Шигшээ баг, Алдар БТСХ
Тамирчдыг ОУХМ Г.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер А.Биндэрьяа нар дасгалжуулж байна.