Я.Синнер US Open-д оролцоно

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 7 /РИА Новости/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер өвдгөндөө гэмтэл авсны улмаас Цинциннати хотод болох “Мастерс” цувралд тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Энэ тухай Correre della Sera сонинд мэдээлсэн байна.

Цинциннатигийн тэмцээн энэ сарын 13-23-ны өдрүүдэд болно. Дэлхийн чансааг өмнө нь тэргүүлж байсан Карлос Алькарас уг тэмцээнд оролцохгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагджээ. Яг одоо Канадын Монреал хотноо “Мастерс” цувралын тэмцээн болж байгаа бөгөөд түүнд Я.Синнер оролцсонгүй. Тэрбээр мягмар гарагт Милан хот дахь гэмтэл согогийн эмнэлэгт очиж, профессор Жанлука Мелегати эмчид үзүүлсэн бөгөөд Цинциннатигийн тэмцээнд оролцож чадахгүй ч гэсэн US Open буюу АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох нь үндсэндээ тодорхой болжээ.

Тус тэмцээн Нью-Йорк хотноо энэ сарын 30-ны өдөр эхэлнэ.

Өдгөө 24 настай Я.Синнер Их дуулгын таван тэмцээнд түрүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд 7 дугаар сарын 12-нд болсон Уимблдоны тэмцээний финалын тоглолтод Германы тамирчин Александр Зверевийг хожжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн