Японы Гадаад хэргийн сайд Т. Мотеги Монгол Улсад айлчилна

ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 30 /www.mofa.go.jp/. Япон улсын Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү наймдугаар сарын 29-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Туркменистан, Словак, Австри, Монгол улсуудад айлчилна.

Айлчлалынхаа явцад тэрбээр дөрвөн улсын Гадаад хэргийн сайд нар болон засгийн газрын өндөр тушаалтнуудтай уулзана. Мөн Словак улсад болох Вишеградын бүлгийн (V4) улсуудын ба Япон улсын Гадаад хэргийн сайд нарын 8 дугаар уулзалтад оролцоно.   

Олон улсын нөхцөл байдал улам бүр хүндэрч буй энэ үед сайд Мотеги “Чөлөөт бөгөөд нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” (FOIP)-ийн шинэчлэгдсэн үзэл баримтлалд тулгуурласан, хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөт бөгөөд нээлттэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх чиглэлд эдгээр улстай цаашид стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ дахин нотлох болно.

Түүнчлэн дээрх улс орнуудад болох уулзалтуудын үеэр сайд Мотэги Япон улсын давуу талыг ашиглан эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцоно.

Сайд Мотеги Тошимицү есдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн