САМДАНГИЙН САНЖИД
(1947-2026)
Үндэсний мэдээллийн агентлагийн ахмад ажилтан Самдан овогтой Санжид өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
С.Санжид 1947 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Улаан эрэг хэмээх газар айлын гурав дахь хүү болон төрж, бага, дунд сургуульд суралцаж, улмаар Авто инженерийн сургуулийг жолооч мэргэжлээр төгсжээ.
Тэрээр 1967-2000 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам, Түлш, эрчим хүч, уул уурхай, геологийн яам, “Жуулчин” компани, Засан хүмүүжүүлэх газар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МАХН-ын Удирдах зөвлөлд, 2001 оноос агентлагт жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм.
С.Санжид нь эрхэлсэн ажилдаа зүрх сэтгэлээ зориулсан, өөрийн хариуцсан машин техниктээ засвар үйлчилгээг тогтмол хийж, үйлчилгээний бэлэн байдалд байлгадаг, мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөрч зан чанараараа хамт олондоо нэр хүндтэй тэргүүний ажилтан, үр хүүхэд, ач зээ нартаа хөдөлмөрч, шударга, хүнлэг байхыг үлгэрлэн сургаж, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд дунд хүндлэгдсэн эрхэм хүн байлаа.
Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэл, сахилга хариуцлагатай байдал, мэргэжлийн ур чадварыг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Осолгүй манлай жолооч”, “Онц тээвэрчин” цол тэмдгээр тус тус шагнаж байв.
С.Санжидын эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, эрхэм дотно дүр төрх нь -гийнхэн бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН
АХМАДЫН ЗӨВЛӨЛ