Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабаас иргэдэд шатахуун олгох түр хуваарийг гаргалаа.
Тодруулбал,
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд шатахуун авна.
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Мөн шуурхай штабаас иргэд, жолооч нарыг хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлэхийг хүслээ.
