Есдүгээр сарын нэгний өдөр нийслэлийн бүх тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулсныг НЗДТГ-ын ХМОНХГ мэдээллээ.
Харин хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоо авто машины дугаарын тэгш, сондгойгоор ангилан энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал зорчуулах юм. Ингэхдээ 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр замыг хөдөлгөөнд оролцуулах юм.
Тодруулбал, наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл, наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор /1,3,5, 7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.