Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол Улс дундаас дээш орлоготой орон болсон ч ядуурал, орон нутгийн хөгжил тулгамдсан асуудал хэвээр байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах талаар Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзах үеэрээ ярилцав.

Сангийн сайд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны мэдээллийг нэгтгэн ирүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Тус мэдээллийг төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систес /PIMIS/-д нэгтгэж, гадаад зээл, тусламжийн төслүүдийг олон нийтэд нээлттэй ил тод болгож байгаа ажээ.

Түүнчлэн хөгжлийн түншийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид хөгжлийн дараагийн шатанд нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснийг Сангийн яам мэдээллээ.

Талууд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ /UNSDCF/ 2023-2027 онд хэрхэн хэрэгжиж байгааг ярилцаж, Сангийн сайд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд анхаарахаа тодотгож, Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ /2028-2032/-г боловсруулах талаар санал солилцсон юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яан Ван Хиердэн Хамтын ажиллагааны хүрээний хэрэгжилтийг дэмжих Засгийн газар НҮБ-ын хамтарсан санхүүжилтийг бэхжүүлэх санал дэвшүүлэхэд Сангийн сайд үүнийг судалж, хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох газруудад чиглэл өгнө гэлээ.

Мөн тэрбээр НҮБ-ын хамтарсан удирдлагын багийнхантай уулзаж, Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хамтарсан санхүүжилтийн боломжийг тодорхойлж, ажлын хэсэг байгуулахыг дэмжихээ илэрхийлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн