Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 4 //. Азийн хөгжлийн банкны санхүүжилт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. 

Үүний нэг нь Хөвсгөл нуурын эрэг дагуу 15 км урттай, хоёр чиглэл бүхий явган болон морин аяллын жимийг тохижуулан сайжруулж байгаа юм.

Чөчү уул нь далайн түвшнээс дээш 2444 метр өндөр, уулын орой хэсэг нь хавтгай, тэгш тогтоцтой учраас нуурыг бүхлээр нь болон нуур орчмын уулсыг тольдох боломжтой өвөрмөц уул юм.

Чөчү уул өөд гарах 6.3 км замын тохижилтыг “Монголын явган алхалтын холбоо” ТББ гүйцэтгэж байгаа ба олон улсын стандартад нийцүүлсэн чиглүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, өртөөний самбар, аюулгүй байдлын зөвлөмж бүхий мэдээллийн самбаруудыг байрлуулж, Горхитой, Савлуурт, Тойрог өртөө болон Тольдох өртөө зэрэг амрах цэг, өртөөнүүдийг тэмдэглэн, зайн болон өндрийн мэдээллийг нарийвчлан тусгаж байна.

Энэхүү тохижилтын ажлын үр дүнд дотоод, гадаадын жуулчид стандартын шаардлага хангасан, аюулгүй орчинд аялах нөхцөл бүрдэх талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв. 

Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн