БЭЭЖИН, 2026 оны есдүгээр сарын 28 /TASS/. Дэлхий дахинд гарч буй өөрчлөлтөөс үл хамааран Хятад улс Кубад дэмжлэг үзүүлсээр байх болно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Го Жякунь мэдэгджээ.

Тэрбээр хоёр орон дипломат харилцаа тогтоосны 66 жилийн ойг тохиолдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Олон улсын нөхцөл байдалд гарч буй өөрчлөлтөөс үл хамааран Хятад улс Кубыг үндэсний онцлогтоо тохирсон социалист хөгжлийн замыг олоход нь урьдын адил тууштай дэмжлэг үзүүлсээр байхын зэрэгцээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах, гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх хүчин чармайлтыг нь мөн тууштай дэмжих болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Хятадын дипломатчийн хэлснээр, Хятад, Кубын ард түмний найрамдал үеэс үед уламжлагдан ирсэн байна. “Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор хувь заяагаа нэгтгэсэн хамтын нийгэмлэгийг байгуулах Хятад, Кубын үйл явц улам гүнзгийрч, эрчимжиж байна” гэж тэрбээр нэмж дурджээ.

БНХАУ, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд 1960 оны есдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн