Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ТЯНЖИН, 2026 оны наймдугаар сарын 10 /Xinhua/. Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр буй энэ үед агааржуулагч  хамгийн их эрэлттэй бараа болоод байна. Гэхдээ Европын хэрэглэгчдийн хувьд сэрүүцүүлэх төхөөрөмжийг худалдан авах төдийгүй хурдан хүргүүлж, суулгуулах гэсэн асуудалтай тулгараад байв.

Энэ үед Хятадын цахим худалдааны JD.com-ийн Европ дахь онлайн жижиглэн худалдааны бизнесийг хариуцдаг Joybuy компани “хүргээд суурилуул” гэдэг багц үйлчилгээг гадаадын зах зээлд нэвтрүүлснээр уг асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ.

Тус компани Европ дахь логистикийн сүлжээгээрээ дамжуулан өглөөгүүр захиалгаа байршуулсан тохиолдолд агааржуулагчийг тухайн өдөрт нь хүргүүлээд суурилуулах боломжийг Парис, Лондон зэрэг 30 гаруй хотын хэрэглэгчдэд олгодог юм.

Европын хэрэглэгчид энэ үйлчилгээний талаар ярихдаа  “өндөр үр ашигтай”, “хүлээлтээс давсан” гэх мэт үгсийг ашиглаж байна.

2025 он гэхэд JD.com дэлхийн 25 улс болон бүс нутагт 200 орчим тооны гаалийн баталгаат агуулах, шууд хүргэлтийн агуулахууд барьсныг JD.com-ийн дэд ерөнхийлөгч Фэн Лэй онцоллоо. Зөвхөн Европт гэхэд өндөр чанартай хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд 60 гаруй агуулах, хүргэлтийн төв барьжээ.

Хятадын үйлчилгээний чанар дэлхий дахинд улам бүр өндрөөр үнэлэгдсээр байна. Гадаадын жуулчдын хувьд Хятад улс нь худалдан авалт хийгээд зогсохгүй хувь хүнд чиглэсэн шинэлэг үйлчилгээг авахын тулд очдог газар болжээ.

 

Гадаадын иргэн харьяатын хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, 2026 оны эхний хагас жилд Хятад улс 22.91 сая гадаадын  жуулчныг хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 20.4 хувиар өссөн байна. Жуулчдын 77.7 хувь нь визгүй нэвтэрчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн