Хэнтийн Цэнхэрмандалаас дааганы түрүү тодорлоо

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан болж өндөрлөлөө.

Дааганд 230 гаруй уралдахаар бүртгүүлснээс Хэнтийн Цэнхэрмандалаас түрүү даага тодров.

Түрүү магнай: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Аймгийн алдарт уяач Н.Магсарын сартай хээр,
Аман хүзүү: Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Ц.Энхболдын сартай хүрэн
Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хүрэн
Айргийн дөрөвт: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат уяач Б.Жамбалсамбуугийн хээр
Айргийн тавд: Төв аймгийн Борнуур сумын харьяат, Аймгийн алдарт уяач Ц.Нарангэрэлийн хээр тус тус хурдаллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн