Аваргуудын цол дуудах гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Гурвын даваанд зүүн талыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх,  Хөдөлмөрийн баатар, дархан аварга Г.Өсөхбаяр магнайлан барилдана. Харин баруун талыг Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх, Гавьяат тамирчин, дархан аварга Н.Батсуурь манлайлан барилдана.

Хоёрын даваанд харцага О.Наранбаатар, О.Наранбаатар тэргүүтэй улсын цолтой 18 бөх өвдөг шороодов. Түүнчлэн улсын цол авах магадлалтай бөхчүүдийн тааварт явсан бөхчүүдээс 12 нь наадмаа өндөрлүүлж, дахин нэг жил хүлээхээр болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн