Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Канад Улсын нийслэл Оттава хот дахь “Оттава” тэмдэг болон байгалийн үзэсгэлэнт Ниагарын хүрхрээг долоодугаар сарын 11-ний өдөр Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүлжээ.
Канадын Ниагара хэсэгт оршин суудаг монгол иргэдийн төлөөлөл Ниагарын хүрхрээнд хүрэлцэн ирж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн байна.



