ВИЛЬНЮС, 2026 оны есдүгээр сарын 3. /ТАСС/. Эстонийн парламентад /Рийгикогу/ болсон нууц санал хураалтаар Юлле Мадизег таван жилийн хугацаагаар тус улсын ерөнхийлөгчөөр сонголоо. Түүнийг 71 гишүүн дэмжиж, 7 гишүүн эсэргүүцсэн байна.
Мадизе бол энэ удаагийн сонгуульд оролцсон цорын ганц нэр дэвшигч бөгөөд 2021 оноос хойш төрийн тэргүүнээр ажилласан Алар Карис хувийн шалтгаанаар хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөөгүй ажээ.
Эстонийн ерөнхийлөгчийг парламентын нууц санал хураалтаар сонгодог. Нэр дэвшигч нь тус улсын 40-өөс дээш насны иргэн байх ёстой бөгөөд төрийн тэргүүнээр сонгогдохын тулд парламентын нийт гишүүдийн 2/3-оос илүү хувийн буюу 68-аас дээш тооны депутатын саналыг авах ёстой.
Өдгөө 51 настай Мадизе бол хуульч мэргэжилтэй бөгөөд хуульзүйн ухааны доктор хүн юм. Өмнө нь Хуульзүйн яам, Үндсэн хуулийн комисст, мөн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, Үндсэн хуулийн хяналтын асуудлыг эрхэлж байв. 2015 оноос хуульзүйн канцлераар ажиллажээ.
Харин Эстонийн Консерватив ардын намын төлөөлөгчдийн зүгээс түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн нь эрхзүйн үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь, хуульзүйн канцлераар ажиллаж байхдаа ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх нь засаглалыг хуваарилах зарчимд харшилна гэж үзжээ. Гэвч Төрийн шүүх /Дээд шүүх/ гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.