Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон Вьетнамын VNA агентлаг хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа.
Баримт бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших, VNA агентлагийн ерөнхий захирал Ву Вьет Транг нар Москва хотод болсон Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын хурлын үеэр гарын үсэг зуржээ.
Хоёр агентлаг олон жилийн турш мэдээ, мэдээлэл болон сэтгүүлч солилцож ирсэн бөгөөд шинэ санамж бичиг цаашдын хамтын ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлно.
