Ерөнхий сайд Н.Учрал ахмад настны төлөөлөлтэй уулзаж, тэтгэвэр, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн үйлчилгээний талаар санал солилцлоо. Монгол Улсад 444 мянга орчим ахмад настан амьдарч байна.

Төсвийн тодотгол батлагдвал арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн суурь хэмжээг нэмэхээр төлөвлөжээ. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээг 250 мянган төгрөгөөр өсгөн нэг сая төгрөг, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэх санал туссан байна.

Мөн дулаан, цахилгааны үнийг нэмэхгүй байхад 200 тэрбум төгрөгийн татаас олгох, хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, зарим эмийг бүрэн хөнгөлөх, 16 мянган өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулах зорилтыг танилцуулжээ.

Уулзалтад оролцсон ахмадууд хөдөлмөр эрхлэх боломж болон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санал хэлсэн байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн