НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 15 /TASS/. Хэрэв Францын эрх баригчид Америкийн технологийн компаниудад ногдуулсан цахим үйлчилгээний татвараа цуцлахгүй бол Францын дарс, оргилуун дарсанд 100 хувийн гаалийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, худалдааны шинэ дайн эхлэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
“Би түүнээс (Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон) Америкийн компаниудаас татвар авахгүй байхыг хүссэн. Хэрэв тэд татвар авсаар байвал Францаас орж ирж буй бүх төрлийн оргилуун дарс, дарсанд 100 хувийн татвар ногдуулахаас өөр сонголт надад үлдэхгүй” хэмээн тэрбээр “New York Post” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Трамп энэхүү анхааруулгыг Э.Макронд өгч, технологийн компаниудаас авдаг 3 хувийн татвараа цуцлахыг шаарджээ.
Францын эрх баригчид уг татварыг 2019 оноос ногдуулж эхэлсэн бөгөөд “Alphabet”, “Amazon”, “Apple” зэрэг АНУ-ын технологийн томоохон компаниудын Франц дахь орлогоос авч байгаа ажээ.