ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 4 /TASS/. “Мерседес” багийн итали уралдаанч Кими Антонелли “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны улирлын IV гараа буюу Майамигийн Гран-прид түрүүллээ.
Хоёрдугаар байрт “Макларен” багийн британи уралдаанч Ландо Норрис орсон байна. Гуравдугаар байрыг түүний багийн австрали нисгэгч Оскар Пиастри эзэлжээ.
“Мерседес” багийн бүрэлдэхүүнд уралдаж буй 19 настай Антонелли улирлын дөрөв дахь гарааны дараах байдлаар 100 оноогоор ДАШТ-д тэргүүлж байгаа бол түүний багийн анд, британи уралдаанч Жорж Расселл, Ш.Леклер нар удаалж байна. Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Мерседес” (180) тэргүүлсэн хэвээр байгаа бол “Феррари” (112), “Макларен” (94) багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа тавдугаар сарын 24-нд Канадад болно.