ФИФА-гийн цомыг Мексик даяар буухиалуулна

МЕХИКО, 2026 оны хоёрдугаар сарын 28 /ТАСС/. Хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн багт гардуулах цомыг Мексикийн нийслэлд Мехико хотод авчирчээ. Фелипе Анхелесийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд болсон цомыг хүлээн авах ёслолд Мексикийн Гадаад хэргийн сайд Хуан Рамон де ла Фуэнте оролцлоо.

Уг цомыг орон даяар буухиалуулах ажээ.  

“Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдоо бид халуун дотноор, аюулгүй нөхцөл байдалд, хүндэтгэн угтаж авах болно. Мексик бол эрхзүйт төртэй улс бөгөөд Ерөнхийлөгч Клаудия Шейнбаумын удирдлага дор өдрөөс өдөрт хөгжин бэхжиж байна” гэж сайд хэллээ.

Энэ сарын 24-нд The Athletic цахим хуудсанд “ДАШТ-ий эрхийн төлөөх тив хоорондын нэмэлт тоглолтуудыг Мексикт хийх гэж байсныг цуцалж, өөр газарт шилжүүлнэ” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Тодруулбал, Мексикт дэгдсэн эмх замбараагүй байдалд ФИФА санаа зовниж байгаа тухай тус холбооны нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан ярьсан байна.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нд Канад, Мексик, АНУ-д болох бөгөөд анх удаагаа 48 шигшээ баг оролцоно. ДАШТ-ий хамгийн эхний тоглолт 6 дугаар сарын 11-нд Мексикт, финалын тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн