Финалыг хойшлуулахгүй гэдгээ ФИФА мэдэгдэв

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 18. /ТАСС/. Хэдийгээр Канадад дэгдсэн ойн түймрийн утаа Нью-Йорк хот болон зэргэлдээх газруудыг бүрхээд байгаа боловч 19-нд болох ДАШТ-ий финалын тоглолтыг хойшлуулахаар төлөвлөөгүй гэдгээ Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ мэдэгдлээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ФИФА-гийн төлөөлөгчид болон ДАШТ-ийг зохион байгуулах асуудал эрхэлсэн Цагаан ордны ажлын хэсгийн ахлагч Эндрю Жулиани нар албан бус уулзалт хийсэн байна.

Цаг уурчдын өгсөн мэдээллээр, 18-19-ний өдрүүдэд агаарын чанар муудсаны дараа нутгийн ихэнх хэсэгт түймрийн утаа сарних ажээ.

ДАШТ-ий финалын тоглолт Нью-Йоркоос холгүй орших Ист-Ратерфорд хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болно. 17-ны өдрийн байдлаар Нью-Йорк хот дахь агаарын чанарын индекс 166 байсан нь “эрүүл мэндэд хортой” үзүүлэлт юм.  

Харин одоо эл үзүүлэлт 67 болж буурчээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн