Уул уурхайн тогтвортой нөхөн сэргээлтийн олон талт оролцогчдын форум болов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын (UNCCD) “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриатай COP17 бага хуралд зориулан Монгол Улсад цөлжилттэй тэмцэхэд уурхайн нөхөн сэргээлтийн гүйцэтгэх үүрэг, чиглэлийг тодорхойлох олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлт, уул уурхайн үйл ажиллагаа зэрэг газрын тогтворгүй ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын

доройтол, цөлжилтөд улам бүр өртөж байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн хөгжилд гол хувь нэмэр оруулж байгаа. Гэвч олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хангалтгүй нь экосистем, усны нөөц, биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Улаанбаатар хотод болох UNCCD COP17 бага хурлыг зохион байгуулагчийн хувьд

Монгол Улс газрын тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний хүчин чармайлтаа олон улсад таниулах, мөн энэ чиглэлийн хэлэлцүүлгийг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

Энэхүү форумыг Байгаль орчин, Уур амьсгалын Өөрчлөлтийн Яам, Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR) хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай (ERM)” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Уул уурхайн тогтвортой нөхөн сэргээлтийн олон талт оролцогчдын форум болов

Уул уурхайн тогтвортой нөхөн сэргээлтийн олон талт оролцогчдын форум болов

Уул уурхайн тогтвортой нөхөн сэргээлтийн олон талт оролцогчдын форум болов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн