Бэлчээрийн ургамал нийт нутгийн 50 хувьд сайн ургажээ

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамал зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу ургасан байна.

Үүнд, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Булганы зарим, Архангай, Баянхонгор, Өвөрхангай Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн ургажээ.

Баянхонгор, Өвөрхангайн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь, Өмнгөговийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна. Өмнөх арав хоногийнхтой харьцуулбал, Баянхонгорын ихэнх, Дундговь, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муугаас дунд зэрэг ангилалд шилжиж бага зэрэг сайжирсан байна.

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 50 хувьд сайн ургажээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн