Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ

Монгол Улсын Засгийн газар,БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-өөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчдад гэрчилгээ гардууллаа. 

Анхны сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна.     

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээМөн төслийн IV ээлжээр нийлүүлэгдсэн 32 болон 42 метр урттай автомеханик шатны автомашины ашиглалтын сургалтыг 14 хоногийн хугацаанд БНФУ-ын "Десотел групп" болон Онцгой байдлын байгууллагын сургагч багш нар хамтран зохион байгууллаа. 

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн