НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд наймдугаар сарын 25-нд болох “Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд болох арга хэмжээнд хүрэлцэн ирж, ус–газар–экосистем–гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаарх Монгол Улсын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагатай танилцахыг урьж байна.
Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд усны нөөц, хөдөө аж ахуй, газрын доройтол, дэд бүтэц, гамшгийн эрсдэлийн удирдлагыг дасан зохицох бодлогын тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон юм.
Content

Content