Унгарын парламент Ерөнхий сайдын албыг хаших хугацааг хязгаарлажээ

БУДАПЕШТ, 2026 оны зургаадугаар сарын 17 /eurointegration/. Унгарын парламент Ерөнхий сайдын албан тушаалыг хаших хугацааг 8 жилээр хязгаарлаж, Виктор Орбаныг уг албан тушаалыг дахин хаших боломжгүй болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжжээ. 

Энэхүү өөрчлөлт нь 1990 оны тавдугаар сарын 2-ноос хойш Ерөнхий сайдын албыг хашиж байсан бүх хүнд хамаарах аж. Ингэснээр 16 жил засгийн эрхийг барьсан Ерөнхий сайд асан Виктор Орбаны хувьд засгийн эрхэнд дахин гарах зам бүрмөсөн хаагдаж байна. 

Түүний тэргүүлдэг “Фидес” намаас уг нэмэлт, өөрчлөлтийг “хувь хүнд чиглэсэн”, “хуулийг буцааж хэрэглэсэн” хэмээн шүүмжилж байгаа бөгөөд Европын парламентын засаглалтай ардчилсан орнуудын алинд ч ийм дүрэм байдаггүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “Фидес” намын их хурлаар В.Орбаныг намын даргаар дахин сонгосон юм.

Үүнээс өмнө Унгарын парламент гишүүдийнхээ цалинг 40 хувиар бууруулах шийдвэрийг дэмжсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн