Улсын аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэллээ

Гал унтраах техник спортын 26 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр довтолгооны шатны төрлөөр эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 2 багийн нийт 340 орчим алба хаагч оролцож байгаагийн 27 нь эмэгтэй тамирчин байна.

Гал унтраах техник спорт Монгол улсад 1956 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд (хуучнаар) ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид анх суурийг тавьж байжээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэллээ

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын Биеийн тамир, Спортын улсын хорооны шийдвэрээр 1985 оноос бүсийн тэмцээнийг жил бүр, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн