Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдаж байна

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран "Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын дадлага, сургууль"-ийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтад ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нар хамрагдаж байгаа юм. 

Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын 2026 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгаас хамгаалах улсын хяналтыг үр дүнтэй зохион байгуулах, эрх бүхий албан тушаалтны эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлж байна. 

Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Мөн сургалтын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтарсан гүйцэтгэлийн  хяналт шалгалтыг хийж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх ажиллагааг явуулах дадлага сургуулийг зохион байгуулж, харилцан туршлага солилцоно.  

Улаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдаж байнаУлаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдаж байнаУлаанбаатар бүсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн