Монгол-Кувейтийн харилцааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх эрмэлзлэлээ илэрхийлж, баярын захидал хүргүүлжээ

Кувейт Улсын Үндэсний баярын 65 жилийн ой, Чөлөөлөгдсөний 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах-д, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Гадаад хэргийн сайд Шейх Жаррах Ахмад Аль-Жабер Аль-Сабах-т тус тус баярын захидал хүргүүллээ.

​Захидалд, Кувейт Улсын Үндэсний баярын өдрийн мэндийг хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааны түвшинг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх чиглэлээр нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов хэмээн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн