УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо

, 2026 оны дөрөвдүгээр сарын 3УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлагын хугацаа өгсөн юм.

Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр ийнхүү уг асуудлыг авч хэлэлцээд, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгохыг 76,3 саналаар дэмжлээ.

Товч намтар

Сандагийн Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

-2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

-2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

-2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,

-2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,

-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

-2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,

-2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,

-2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

-2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,

-2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,

-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,

-2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,

-2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн