, 2026 оны дөрөвдүгээр сарын 3УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төсөлд “УИХ-ын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний УИХ-ын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй” хэмээн тусгасан.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хууль санаачлагчийн хувиар хэлэхдээ “УИХ-ын дарга төвч буюу намуудын дотоод улс төрөөс хол байж, үүний оронд намуудыг парламент дотор зөвшилцөх бололцоог олгодог байх ёстой. Ингэснээр парламентын тогтвортой байдал хангагдана” гэсэн байр суурь илэрхийлэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн төсөл нь парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чиглэж буй тул үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын санал дүгнэлтийг танилцуулахаар тогтов.