Орон сууцаа бүрэн дулаалсан 51 мянга гаруй өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ

Орон сууцаа бүрэн дулаалсан өрхүүдэд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж өгнө.

Ингэхдээ халаалтын улирал буюу тухайн оны есдүгээр сарын 15-наас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл нийт 900 мянган төгрөгийн үнийн урамшуулал олгох юм. Үнийн урамшууллыг бэлэн мөнгөөр олгохгүйгээр халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттай хасаж тооцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Хийн халаалтад шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 14685, Чингэлтэй дүүргийн 12229, Баянгол дүүргийн 8483, Баянзүрх дүүргийн 13655, Сүхбаатар дүүргийн 2028, нийт 51080 өрхийг сонгоод байна. Иймд дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд харьяа хороондоо хандан асуумж бөглөж, хүсэлтээ гаргах боломжтой.

Учир нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд энэ онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттай шилжүүлэхээр төлөвлөжээ. 

Орон сууцаа бүрэн дулаалсан 51 мянга гаруй өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн