Удирдах бүрэлдэхүүний “Бидний нөхөрлөл” нөхөрсөг спортын тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа “Бидний нөхөрлөл” нөхөрсөг спортын тэмцээн хоёрдахь өдрөө волейболын тэмцээнээр үргэлжилж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгуулдаг тус тэмцээн буудлага, биллиард, волейбол гэсэн гурван төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.

Удирдах бүрэлдэхүүний “Бидний нөхөрлөл” нөхөрсөг спортын тэмцээн үргэлжилж байна

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр буудлагын тэмцээн "Хамгаалалтын буудлагын холбооны буудлагын төв"-д, биллиардын тэмцээн "Бодь биллиард" клубт тус тус болж, аваргуудаа тодрууллаа.

Удирдах бүрэлдэхүүний “Бидний нөхөрлөл” нөхөрсөг спортын тэмцээн үргэлжилж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн