ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 15 /NHK/. Япон, Их Британийн удирдагчид эдийн засгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглал гаргажээ. Уг баримт бичигт чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг мөн тусгасан байна.
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ ням гарагт Лондон хотноо Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай уулзсан байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар уулзалтынхаа дараа эдийн засгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хамтарсан тунхаглалыг гаргажээ.
“Эдийн засгийн шахалт болон экспортыг үндэслэлгүйгээр хязгаарлах, тэр дундаа чухал ашигт малтмалын нийлүүлэлтэд тавьж буй хязгаарлалтад” гүнээ санаа зовниж буйгаа удирдагчид уг баримт бичигт илэрхийлжээ.
Мөн чухал ашигт малтмалыг “олборлох, цэвэршүүлэх, боловсруулах, дахин боловсруулах болон нөөцлөх зэрэг чиглэлээр “Долоогийн бүлэг”-ийн /G7/ гишүүн болон ижил үзэл баримтлалтай орнууды хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэдгийг тунхаглалд дурдсан байна.
Т.Санаэ, К.Стармер нар хэлэлцээ хийх үеэрээ дараагийн үеийн сөнөөгч онгоц бүтээх Япон, Их Британи Италийн хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцжээ.