2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 8 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Эцэг, эх, асран хамгаалагч өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг урьдчилан нягталж, баталгаажуулсан байх
- Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө бүрэн баталгаажуулсан байх
- 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдана.