Монгол-Японы олон улсын дүрслэх урлагийн “Stars in Mongolia and Japan” үзэсгэлэн гарч байна

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 27 //. Монгол-Японы олон улсын соёлын солилцооны “Stars in Mongolia and Japan” дүрслэх урлагийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээжээ.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, энэхүү үзэсгэлэн нь хүн төрөлхтний нийтлэг хэл болох соёл урлагаар дамжуулан Монгол, Япон хоёр орны найрамдал, харилцан ойлголцол, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.

Энэ удаагийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс, Япон, Тайван улсын нийт 29 уран бүтээлч оролцож, уран зураг, монгол зураг, уран баримал, эсгий урлал, инсталляц зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийн шилдэг бүтээлүүдийг толилуулж байгаагаараа онцлог юм.

Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. 

Монгол-Японы олон улсын дүрслэх урлагийн “Stars in Mongolia and Japan” үзэсгэлэн гарч байна

Монгол-Японы олон улсын дүрслэх урлагийн “Stars in Mongolia and Japan” үзэсгэлэн гарч байна

Монгол-Японы олон улсын дүрслэх урлагийн “Stars in Mongolia and Japan” үзэсгэлэн гарч байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн