С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан билээ.

Энэхүү тогтоолын дагуу “Дэлхийн Адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг баталсан. Тэгвэл уг өдөрт зориулан “Монголын нүүдэлчид ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Дэлхийн адууны өдөр”-ийн үйл ажиллагааг тус эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлж байгаа нь энэ.

С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн уншиж танилцуулсан бөгөөд “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэх, хамгаалах, түгээхэд Монгол Улс ихээхэн анхаарч, тэр дундаа монгол болон дэлхийд нэртэй судлаачид оролцож байгаа нь шинжлэх ухааны чухал ач холбогдол цар хүрээ өндөр гэдгийг онцоллоо.

С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

Харин зохион байгуулагч “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ “Монгол Улсын санаачилгаар шийдсэн НҮБ-ийн дэлхийн адууны баярын үйл ажиллагаанд судалгаанд суурилж хэлэлцсэн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлж байгаа нь бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна” хэмээн тодотгов.

С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

Тэгвэл ССАЖЗ-ын сайд  Ж.Алдаржавхлан “Монгол нутаг нь эртнээс нүүдлийн соёл иргэншлийн томоохон голомт байсаар ирсэн бөгөөд адууны соёлын  хамгийн эртний  ул мөрийг өөртөө агуулсан түүхэн үнэ цэн бүхий газар юм. Үүний нотолгоо нь эртний хадны зураг, хөшөө дурсгалд адууны дүрс зургийг урлагийн түвшинд бүтээн үлдээсэн бадаг бол эртний булш тахилын байгууламжид адууны эд эрхтэнийг идээний дээдэд тооцон ихэс дээдэстээ өргөл болгон өргөдөг байжээ. Энэ хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа хэдий ч цаашид цар хүрээгээ өргөжүүлж уламжлан болгон зохион байгуулах нь зүйтэй” гэв.

Хуралд Монгол, Англи, ОХУ, Казахстан, Япон зэрэг орны 30 орчим судлаач Монгол болон бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхэн дэх адууны соёлын түүхэн уламжлал, уламжлалт эдлэл хэрэглэл, худалдаа, эдийн засгийн харилцаан дахь адууны үүрэг, адууны генетикийн судалгаа зэрэг олон талын судалгааны үр дүнгүүдээ танилцуулав. Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, “Чингис хаан” үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурал хоёр өдөр үргэлжилнэ.

С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

С.Чулуун: Бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн